СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Таеквондо | 2022-11-26

🔴 Х.Энхтуяа: Даваа гаргийн өглөөний 10:29 цагт сонссон, үнэхээр их уйлсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнасан билээ.

Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ганбатын Болор-Эрдэнэ:

-Монголын ард түмэн, төрдөө маш их баярлалаа. Төрүүлж өсгөсөн аав ээждээ ч мөн маш их баярлалаа. Дэлхийн таван удаагийн цом хүртэхэд Монголын Таеквондогийн холбооны удирдлагууд, багш дасгалжуулагч, найз нөхдийн маань хөдөлмөр шингэлээ. Холбооны Ерөнхийлөгч Онон, дасгалжуулагч Эрдэнэбаатар, Отгонбаатар, Лхагвадорж нар гэх мэт маш олон багш нарын үр шимийг хүртэж МУГТ хэмээх эрхэм цолыг хүртлээ. Маш их хариуцлага ирж байна. Олимпийн медальтан болон замыг маань нээж өгөх итгэл найдвар өглөө. Маш их баярлалаа. 

Анхны дасгалжуулагч Нэргүй багш, Сүхбаатар нутгийнхан, Тьянши корпорацийн захирал Бат-Эрдэнэ, Алдар спорт хорооны бүх хүмүүстээ баярлалаа гэж дахин хэлье. Монгол Улс, Монгол Таеквондо мандан бадраг ээ. 

Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Хүрэлбаатарын Энхтуяа:

-Төр түмэн олондоо үнсүүллээ, үнэлүүллээ. Арын сайхан хангайн Тамирын голын охин Хүрэлбаатар, Тунгалаг нарын охин Энхтуяа би өнөөдөр төрд түмний охин боллоо. Пара таеквондо бол эрч хүч урам зориг, энэрэнгүй сайхан сэтгэл, амьдрах итгэл өгдөг юм. Энэ спорт дэлхий дахинд хөгжих ёстой. Монгол Улс түүчээлэн алдаршуулах ёстой. Энэ амжилтын ард олон хүн бий. Мөр зэрэгцэн бэлтгэл сургуулилалт хийж байсан хамт олон минь бий. Олимп, паралимпийн медаль авах том ташуур байсан гэж би хувьдаа талархалтайгаар хүлээн авлаа. Би эмэгтэй анхлан түүчээлсэн паралимпийн тамирчин юм. Итгэл үнэмшил, урам зоригийг бадрааж, чи хийх ёстой гэж мэдрүүлсэн, ташуурдсан, дэмжиж урамшуулсан та бүхэндээ маш их баярлалаа.

Би өглөөний бэлтгэлээ хийгээд амарч байсан. Даваа гарагийн өглөөний 10:29 цаг байсан. Би маш их уйлсан, итгээгүй. "Үнэн үү" гэхэд "Үнээн" гэсэн. Төр түмэндээ үнсүүлж байгаадаа маш их баярлаж байна, би хичээж ажиллана гэж хэлсэн дээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.67.173

ЯАХ ГЭЖ ТЭГТЭЛЭЭ ИХ УЙЛДАГ ЮМ МИНИЙ ХӨӨ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.