2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар, тэр дундаа Улаанбаатар хотод цас орж, цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:
-Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28-наас эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28,29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд 27-ноос эхлэн цас ороод 28-нд багасна, 1-4 см зузаантай цасан бүрхүүл үүсэж магадгүй.
Арваннэгдүгээр сард ингэж цочир хүйтэрсэн тохиолдол хамгийн сүүлд 2016 онд болж байсан бөгөөд энэ удаад түүнээс 2-3 хэм хүйтэн байх аж
Өнөөдөр /2022.11.26/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -22...-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, Алтайн уулархаг нутгаар -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -19...-24 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 29-нд говь, талын нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
36 tsagbtsas orno gj hna bnaa
цас where?