СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НАТО-гийн үүд хаалга Украинд нээлттэй хэвээр гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

НАТО-гийн үүд хаалга Украинд нээлттэй хэвээр байгаа гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Монтенегро, Умард Македон албан ёсны гишүүд болж, Финланд, Швед улсуудыг энэ онд шинээр элсэхийг урьсан тухай дурдсан ноён Столтенберг "НАТО-гийн үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд бид үүнийг үгээр төдийгүй үйлдлээрээ батлан ​​харуулсан. юм.

Түүнчлэн, Украины цэргийн хүчин ОХУ-ын эсрэг ялалт байгуулахын тулд Киевт тусламж үзүүлэх шаардлагатайг тэрээр онцолсон байна.

Мөн энэ сарын 29-30-ны өдрүүдэд Бухарест хотноо болох НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад Гүрж, Молдав, Украины Гадаад хэргийн сайд нарыг урьсан бөгөөд "Украиныг тусгаар тогтнолоо хамгаалахад нь туслах цаашдын арга хэмжээний тухай ярилцана" гэжээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.52

Энэ фашист Европийг дуусгах Америк зааврыг ягштал баримталж бна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.