СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-01

Жүдо: Д.Билгүүн хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох "HONG KONG ASIAN OPEN 2018" өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд эхлэлээ. 

Манайхнаас өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, 66кг, 73кг жингүүдэд нийт 6 бөх барилдсан ба эмэгтэйчүүдийн -52кг, -57кг, -63кг жингүүдэд нийт 8 бөх барилдлаа. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Д.Билгүүн А хэсэгт эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Австрали улсын тамирчин Паппас Томтой барилдан хугацаанаас өмнө цэвэр савж ялсан байна. Хэсгийн аваргын төлөө Тайван улсын тамирчин Ян Юн Вэйтэй барилдан ялагдаж цааш дагах барилдаанд БНХАУ-ын тамирчин Зан Хайянгийг цэвэр ялснаас хүрэл медалийн төлөө Энэтхэг улсын тамирчин Ядав Вижаятай барилдахаар үлдээд байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.