СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-24

Чингис хааны гэрэлт хөшөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

.

Хэнтий аймаг Их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжиж, тус аймаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх боломжтой гэв.

Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойг тохиолдуулж, Их хааны мэндэлсэн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд олон улсын жишигт нийцсэн “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлж буйг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалт өрнүүлж, Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбох, зүүн бүсийн транзит тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Одоогоос 60 жилийн өмнө, 1962 онд төр, нийгмийн зүтгэлтэн Дарамын Төмөр-Очирын санаачилга, уран барималч Лувсанцэрэнгийн Махбалын загвар, удирдлагаар Чингис хааны гэрэлт хөшөөг бүтээж байжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Би
1 жилийн өмнө
103.57.95.187

Шоу хийхээ мартахгүй юмдаа их тэнэгдүү хүмүүс дээр залагджээ

MANgar.
1 жилийн өмнө
202.126.90.64

odoo tegeed Hentii ruu tsuvaad baij de!?!

Д.М.........
1 жилийн өмнө
66.181.160.31

...Сайхан Цогцолбор Түүх Өгүүлэх ...Очих сайхан юм бна даа...Төр...ЗасаГтаа Талархууштай...

Зочин
1 жилийн өмнө
66.181.184.34

Балай данх, харахаас дургүй хүрч бна. Шаадаг пда

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.