СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрээн хотод ковидын гурван тохиолдол бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Эрээн хотын Шуурхай штабаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 73 тоот мэдэгдлээр, КОВИД-19-ийн 1 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд хотын хөдөлгөөнийг хорьж, өдөр бүр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэжээ.

11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд хотын иргэдийг PCR шинжилгээ өгөөд шууд гэртээ харих, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байхыг зөвлөжээ. Харин зайлшгүй шаардлагаар хотоос гарах тохиолдолд 48 цагийн 2 удаагийн шинжилгээний сөрөг хариу, харьяа дүүрэг болон шуурхай штабын зөвшөөрөлтэй байхыг шаардаж байгаа аж.

Мөн цэцэрлэг, сургуулийг үргэлжлүүлэн онлайнаар хичээллүүлэхээр шийдвэрлэж, хотын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай, онцгой байдлын үеийн ажил хэвийн явагдаж байгаа талаар мэдэгдлээ.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа бөгөөд тус өдөр 84 машинд 89 чингэлэг, 45 импортын тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн урьчилсан мэдээ гарчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.