СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-23

Нийтийн тээврийн газарт жолоочийн зан харилцааны дутагдлыг арилгах шаардлага хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулжээ.

Хяналт шалгалтын явцад хэрэглэгчдийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний эхлэх, зогсох хугацаа, агаар орчны бохирдол буюу тортогжилт, тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаа, жолоодлогын ур чадвар, ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой гомдол санал олон гарч байсан бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Нийслэлийн нийтийн тээврийн газарт Улсын Ерөнхий байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ. 

Албан шаардлагад нийтийн тээврийн замналын зогсоол (автобусны буудал)-д нийтийн тээврийн зорчих чиглэлийн талаарх мэдээллийг хууль стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах, автобусны буудлын мэдээллийн самбарт байршуулах мэдээлэлд нийтийн тээврийн хэрэгсэл хоорондын зорчих хугацаа буюу зорчигчийн хүлээлгийн хугацаа, автобус ирэх, явах цагийн хуваарийг нарийвчлан тусгах, нийтийн тээврийн хэрэгсэлд автобусны буудлыг зорчигчдод мэдээлж, зарладаг байх, хэрэглэгчийн зүгээс гаргасан гомдол саналыг дагуу тодорхой ажил зохион байгуулахыг тусгаж, дээрх шаардлагын дагуу зөрчлөө арилган, биелэлтийг ирэх 12 дугаар сарын 5-ны өдрийн дотор албан бичгээр ирүүлэхийг даалгажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.