Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын багтаамж, эзэмшлийн судалгааг гаргах, бүртгэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах” Ажлын хэсгийн тайланг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.
2011 онд Улаанбаатар хотын хүн ам 1.2 сая, бүртгэлтэй автомашин 209.7 мянга байсан бол өнгөрсөн онд хүн амын тоо 1.6 сая, бүртгэлтэй автомашин 612.3 мянга болжээ. Өөрөөр хэлбэл, хүн амын тоо 1.3 дахин, тээврийн хэрэгслийн тоо гурав дахин өссөн байна. Энэ хэрээр хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй юм.
Холбогдох байгууллагуудын хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байна. Эдгээр зогсоолыг ангилбал,
Үүнээс Их тойрууд 344 байршилд 15,181 зогсоол, Бага тойрууд 50 байршилд 1712 автомашины зогсоол байгаа судалгаа гарчээ.
Зогсоолын менежментийг Ажлын хэсэг төрөл бүрээр судалж, зогсоолыг бүрэн автомат, төлбөр, бүртгэлийг цахимаар хийдэг болгох шаардлагатайг хэлж байлаа. Ингэхдээ бүртгэл, хяналтын систем хамгийн чухал байгааг онцлов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.