Барилга, хот байгуулалтын яамнаас газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь орчныг бүрдүүлдэг салбар юм.
Газрын тухай хуулийг 2002 оны зургадугаар сарын 07-ны өдөр 7 бүлэг, 64 зүйлтэйгээр баталсан цагаас хойш бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт орж, тус хуульд 7 давхардал, 29 зөрчил, 25 хийдэл үүссэн байна.
Түүнчлэн Газрын багц хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний акттай зэрэгцэн үйлчилсэнээр, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг үүсгэн хэрэглэгч болох төр, орон нутгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд ойлгомжгүй эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм.
Мөн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцааг 20 жилийн өмнө батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй байгаа учраас тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал шийдэгдэнэ гэж үзжээ.
Газрын багц хуулинд өөрчлөлт орсоноор дараах үр дүн гарах юм.
Газрын ерөнхий хууль
- Монгол улсын газрын сан нэгдмэл байх зарчим хэрэгжинэ.
- Газрын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, бүртгэлтэй болно.
- Газар зохион байгуулалтын төлөвлөлт, кадастрын бүртгэлээр салбар дундын зохицуулалт хангагдана.
- Иргэдийг газрыг төлөвлөлтийн шатнаас эхлээд хүсэлтээ гаргах, шийдвэрлэлтийн явцыг хянах, гэрээ байгуулах, гэрчилгээ авахөд оролцох, олгох үйл ажиллагаагаа цахимжиж, ил тод, нээлттэй, хяналттай болно.
- Иргэний хуулийн суурь зарчимтай нийцүүлэн газрыг зориулалтаас хамааруулан газрын узуфрукт болон барилга байгууламж барих эрхтэй болно.
- Газрын маргааныг түргэн шуурхай шийдвэрлэдэг болно.
- Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох газар, түүний зориулалтыг тодорхой зааглаж, иргэд, олон нийтэд нээлттэй болно.
- Газрын биржтэй болно.
- Монгол улсын газар нутгийн төлөв байдал, чанарт тавих хяналт, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоо бий болно.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
- Газрыг зөвхөн хот, тосгон бусад суурины газарт, эрчим хүч, зам, шугам сүлжээ зэрэг инженерийн дэд бүтцэд холбогдсон эсвэл холбогдохоор төлөвлөгдсөн газарт өмчлүүлнэ.
- Иргэн бүр газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ хугацааны хязгаарлалтгүй эдэлнэ.
- Насанд хүрээгүй иргэний газрыг эцэг, эх асран хамгаалагч захиран зарцуулах эрхгүй боллоо.
- Иргэний шинээр газар өмчлөх хүсэлтийг одоо 90 хоногт шийддэг байсан бол 30 хоногт багтаан цахимаар шийдвэрлэнэ.
- Газрын улсын бүртгэл+Эд хөрөнгийн эрхийн бүртгэл=Газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлтэй болно.
- Монгол улсын иргэн өмчийн газраа иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хэрэгцээнээс бусад зөвшөөрөгдөх зориулалт буюу худалдаа, үйлчилгээний зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд шилжүүлж болно.
Төлбөрийн хууль
- Бүх ангиллын газрын төлбөр тооцох хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
- Газрын хязгаарлагдмал эрх, ашиглах гэрээ хоёр ба түүнээс дээш этгээд дээр бүртгэгдсэн тохиолдолд газрын төлбөр төлөх үүрэг бүхий этгээд тодорхой боллоо.
- Уул уурхайн зориулалтаар ашиглаж буй газрын ашиглалт явуулж байгаа хэсэгт газрын төлбөр тооцохдоо тухайн орон нутгийн хот, тосгон бусад суурины газрын ХАА-с бусад үйлдвэрлэлийн ангиллын бүсэд хамааруулан тооцно.
Кадастрын тухай хууль
- Кадастрыг эрхийн кадастр, санхүүгийн кадастр, нөөцийн кадастр гэж төрөлжүүлэн, үйл ажиллагааг нарийвчилж, дэс дараалсан арга хэмжээг зохицуулна.
- Кадастрын хэмжилт зураглал, бүртгэлийн үе шатуудыг нарийвчлан тодорхойлж, газрын эрхийг 18 төрөл, үйл ажиллагааг гүйцэтгэхэд 11 дэс дараалсан арга хэмжээг гүйцэтгэхээр тусгав.
- Олон улсын стандартад нийцсэн Гурав болон дөрвөн /3D, 4D/ хэмжээст кадастрын үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах боломжтой болов.
- Кадастрын үйл ажиллагааг улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүрэгт газрын хэлтэс, суманд газар зохион байгуулагч тус тус эрхэлнэ.
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хууль
Нийгмийн зайлшгүй хэрэгцээ болох цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам, шугам сүлжээ гэх мэт инженер, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж байгуулах газрыг Газар чөлөөлөлтөд өртөж буй иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр чөлөөлж, иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэх боломж бүрдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)