СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуулийн хүрээнд 2023 оны нийслэлийн төсвийн төслийг НИТХ хэлэлцэн батална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Мөн нийслэлийн ИТХ-ын 2022 оны 65 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хамтад нь өргөн барьсан юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр олон улсад болон манай оронд эдийн засгийн амаргүй цаг үе тохиож байна. Цар тахлын улмаас хөрш орнуудын барьж буй бодлого, Орос Украйны зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй тээвэр ложистикийн үнийн өсөлт зэрэг нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, ард иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж байгаа. юм.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэл Улаанбаатар хотын төсөв аж ахуйн нэгж, иргэдийн үйлчилгээ, түүний орлогоос бүрддэг онцлогтой. Гэвч цар тахлын нөхцөл байдал энэ салбарт сөргөөр нөлөөлж, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл үргэлжилсээр байна. Тиймээс гэсэн юм.

Дээрх төслүүдтэй хамт Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.