СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-22

Нисгэгч болон инженер техникийн ажилтнуудыг БНСУ-тай хамтарч бэлтгэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.11.22/ БНСУ-ын Алс дорнодын их сургуулийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нислэг дадлагын төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.Сайд С.Бямбацогт “Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд үйл ажиллагаагаа манай улсад явуулахад бүрэн нээлттэй. Манай улсын иргэний нисэхийн салбарт эрэлттэй  байгаа том оврын онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байна. Сургалтын үйл ажиллагаа явуулахад холбогдох зөвшөөрөл олгоход Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар дэмжиж ажиллана.

Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор БНСУ болон бусад олон орны иргэд манай улс руу визгүй зорчиж байгаа. Тиймээс агаарын тээврийн эрэлт хэрэгцээ цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Агаарын тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсье” гэв.

БНСУ-ын Алс дорнодын их сургууль нь үндсэн зургаан тэнхимтэй. Нислэгийн аюулгүй байдлын стандартыг батлахад хамтран ажиллаж, агаарын тээврийн хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой байгаагаа онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.