СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-22

С.Бямбацогт: Авто замаа тогтмол арчилж, халтиргаагүй, эвдрэл гэмтэлгүй байлгах ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажилладаг 32 байгууллагын 2022 оны авто замын засвар арчлалтын гэрээг дүгнэх хурал болжээ.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсон, тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Сайд С.Бямбацогт “Авто замын засвар арчлалт /АЗЗА/-ын 32 компаниас 20 нь төрийн өмчит, 12 нь хувийн өмчит компани байна. Та бүхэн авто замын ашиглалтын бэлэн байдлыг тогтмол хангаж, халтиргаа гулгаагүй, эвдрэл гэмтэлгүй байлгаж, иргэдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх, авто замын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах, цас их хэмжээгээр орсон цаг агаарын хүндрэлтэй үед шуурхай ажиллах, даац хэтрүүлэн зорчих зөрчилд анхаарч, мэдээллүүдээ яаманд тогтмол хүргүүлэх ёстой.

Түүнчлэн удирдах албан тушаалтнуудаас өгсөн үүрэг чиглэлийг заасан хугацаанд чанартай гүйцэтгэж, компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстойг хатуу сануулья. Мөн хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэсэн засвар арчлалтын компаниудыг дэмжиж ажиллах болно” хэмээн хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MN NEWS
1 жилийн өмнө
185.199.102.58

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.