СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түргэний машин хаана явж байгааг мэдэх боломжтой болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг энэ сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас зохион байгууллаа.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат:

 

-Түргэн тусламжийн төвийн багийн байршлын маршрутыг дуудлага өгсөн иргэний утсанд дамжуулах системийг хөгжүүллээ. Өмнө нь дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана явж байгааг мэдэх ямар ч боломжгүй, тусгай дугаарт олон дахин залгаж ачаалал үүсгэдэг байсан. Тэгвэл энэ шинэ систем нэвтэрснээр ачаалал буурч, байршил тодорхой болох боломж үүсэж байгаа юм.

Системээ 2023 онд илүү хөгжүүлж, аппликейшн болгох, машин хаана яваа мэдээлэл очихоос гадна эмч очтол авах арга хэмжээг зөвлөгөө байдлаар хүргэх зэрэг үйлчилгээг оруулах болно. Манайх эмнэлгийн зориулалтын 88 автомашинтай. Үүнээс 70 автомашинд GPS суурилуулсан. Үлдсэн машинд ойрын хугацаанд GPS суурилуулна. Тус программыг “Ай Си Ти групп”-тэй хамтарч, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.