СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-22

ӨНӨӨДӨР: “Улс төрийн намын оролцоо, манлайлал” үндэсний форум болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй туршлагаасаа улс төрийн намууд хуваалцах, цаашид бодлогын түвшинд анхаарах асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой “Улс төрийн намын Оролцоо, манлайлал” Үндэсний форум өнөөдөр болно.

Улс төрийн намууд, төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 300 гаруй оролцогчид оролцох тус форум улс төрийн намуудын жендэрийн үнэлгээ, сайн туршлага, улс төрийн намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбооны оролцоо, амжилт, УИХ-д суудалтай улс төрийн намуудын манлайлал, жендэрийн үзэл баримтлалыг эрх зүйн орчинг бий болгох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тус форумыг “КОЙКА” олон улсыын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.



Төсөл 2022 оноос эхлэн улс төрийн намуудын бодлого үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, улс төрийн хүрээн дэх хүйсийн тэнцвэрт байдал, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр улс төрийн намуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ахиц, амжилтыг хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, цаашид бодлогын түвшинд анхаарах асуудлыг энэ форумын үеэр танилцуулах юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн тэгш байдлыг хангахад шаардлагатай үндэсний чадавхыг төрийн байгууллагын болон нийгмийн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, манлайллыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байдаг.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.