СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-21

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид түүчээлэн ажиллахыг Ерөнхий сайд хүсэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчидтай уулзаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Уулзалтаар бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгарч байгаа сорилт болон төрийн албан хаагчдын үүрэг оролцоо, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцов.

Уулзалтад яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын төлөөлөл 1200 гаруй ажилтан, албан хаагч оролцов.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 улсаас 110 дугаарт эрэмбэлэгдсэн. Улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь төр болоод байна. Иймд Засгийн газраас төрийн албаны авлига, хүнд суртлыг бууруулж, нээлттэй, цомхон, чадварлаг, хариуцлагатай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, төрийн албан хаагчид нэгдэж, түүчээлэн ажиллах хэрэгтэй” гэлээ.

Төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэр, мэдээллийг ард иргэдэд хүргэх гүүр болж, улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож хамтран ажиллах ёстойг онцлов. Эрхэлж буй ажилдаа эзэн болсон, чадварлаг мэргэжилтнүүд төрд ажиллах учиртай гэв.

Мөн Төрийн бүтээмжийн сэргэлт, цахим шилжилтийн хүрээнд “И-Монголиа” системд төрийн 67 байгууллагын 742 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна.

Уулзалтад оролцогчид “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн бодлогуудаа тууштай хэрэгжүүлж үр дүнд хүргэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.