Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвд шүдний кабинетын иж бүрэн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 11 дүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагджээ. Улсын арслан Б.Орхонбаярт сум орон нутгаас төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат, аваргууд, нутгийн зон олон нь хүндэтгэл үзүүлсэн байна.
Харин Б.Орхонбаяр арслангийн зүгээс Цагааннуур сумаас төрөн гарсан сумын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэн гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Чимэддоржтой хамтран сумын Эрүүл мэндийн төвд шүдний кабинетын иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэжээ.
Тус хүндэтгэлийн арга хэмжээний үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 32 бөх барилдан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Монгол Улсын харцага Б.Одгэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zub zuutei bna
Zub zuutei bna