СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-21

УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал М.Тереза Хо-г хүлээн авч уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.21) Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар талууд Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал болон ногоон эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Хатагтай М.Тереса Хо УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл, хөтөлбөрийн үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглээд УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө парламентаас бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлаас эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдаад

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран болон албаны бусад хүмүүс оролцжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.