СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-21

Ж.Сүхбаатар: Түгжрэлийг захиргааны аргаар л шийдвэрлэх боломжтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр /2022.11.21/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: 

-Ажлаа авснаас хойш хоёр сарын хугацаанд хэд хэдэн чиглэлээр ажлаа явуулж байна. Түгжрэлийн дунд урт хугацаанд ямар бодлого барих вэ гэх мэт. Ерөнхий сайд Түгжрэлийн эсрэг бодлогын менежментийг боловсруулахдаа намайг Үндэсний хороон дээр өмнө нь түгжрэлийн чиглэлээр ажиллаж байсан олон яам газруудыг нэгтгэж зангидъя, бодлогоо тодорхой болгож ажиллаач гэсний үндсэн дээр томилсон.

Түгжрэлийн сайд нь хаачив гээд байна. Би сүүлийн хоёр долоо хоног Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ жил хийж чадахгүй ажлаа ирэх жил хийж дуусгана. Дараа жилийн өвөл дахиад ингээд түгжрээд сууж байхгүйн тулд бид хичээж байна. Одоогийн нөхцөл байдлыг үнэлбэл, нийслэлд байгаа нийт өрхийн 55 хувь нь автомашинаар явж байна. Өдөр тутам 420-430 мянган машин хөдөлгөөнд оролцож байна.

Нийтийн тээвэр чухал болохыг хөндөж тавилаа. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний сахилга үнэхээр муу байна. Танхайрал ноёрхож байна. Даатгалаа төлдөггүй, оношлогоонд ордоггүй гэх мэт. Энэ бүхнийг анхаарлын төвд оруулсан. 

Ойр зуур түргэн шийдэх арга байсан бол аль хэдийнэ шийдчих байсан. Бидэнд сонголттой тээврийн хэрэгсэл чухал байна. Богино хугацаандаа бид үнэнийг л ярих ёстой. Өмнө нь дугаарын хязгаарлалтыг л бодож олсон юм байна. Машиныг цөөлөх л шаардлагатай. 

Богино хугацаанд түгжрэлийг шийдэх ид шид гэж байхгүй. . Үгүй гэвэл нийслэлчүүд бид ухамсартай байх л хэрэгтэй болох нь.

Энэ онд торгуулсан иргэдийн 78 хувь нь төлөөгүй байна. нь батлагдсан. 

Миний ажил, албан тушаалын цар хүрээг Та бүхэн ойлгох хэрэгтэй. Торгуулийн араас явах, гарц гэрлэн дохио яриад яваад байх уу.

Нийтийн тээврийнхэн маш сэтгэлгүй байгаа. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийхгүй бол нийт автобусны 60 орчим хувь нь арваас дээш жил явсан байна. Бодлогын асуудлыг хариуцсан хүний хувьд би чиглэл өгөх хэдий ч ирэх жил энэ асуудал дахин давтагдах эрсдэлтэй. Бид зам нэмж барьж чадахгүй. Тиймээс аль болох хувийн унаанаас салж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Шийдтэй арга хэмжээ авахгүй бол ирэх жилийн өдийд яг энэ чигээрээ л байна. 

Эхний ээлжинд яригдаж байгаад чимээгүй болсон BRT-г явуулж эхлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн . BRT төслийн тухайд 50 сая ам.долларын төслийг хэрэгжүүлнэ. Түгжрэлд хамаарах маршрут чиглэл гаргаад BRT-г явуулах төлөвлөгөөтэй байгаа.

LRT төслийн тухайд нийслэлээс боломжоороо урагшлуулах байх. Дэлхийн хөгжилтэй орнууд бүгд ашиглаж байгаа ч манайхан л буруутгаад байна. 

Метро байна. Би метрог үгүйсгэдэггүй. Гэхдээ өрийн тааз, одоогийн санхүүгийн нөхцлаа харсан ч метро ойрын жилүүдэд боломжгүй. 

Хэрэв . Өнгөн дээрээ бодлого зохицуулж байгаа бидний буруу мэт боловч асуудал нь нийтийн тээврийн олон төрлийн хэрэгсэл байхгүй явдал. 

Би ерөөсөө зовлон ярих гээгүй. Бодит байдлыг л хэлж байна. Хэдийгээр түгжрэл бууруулах төсөв хасагдсан ч бид ажлаа чадах чинээгээр хийнэ. Түгжрэлээс болж нэг хүн дээр 2,5 сая, нэг жолоочид 10,0 сая төгрөгийн хохирол учирч байна гэх судалгаа ч гарсан. Дугаарын хязгаарлалтыг хийхэд учир байна. Хүний үндсэн эрх чөлөөнд халдахаар юм билээ. Түгжрэл 1,3,5 дахь өдрүүдэд өндөр байгаа тул энэ өдрүүдэд хязгаарлалт хийж болох ч юм шиг. Энэ бол урт хугацаанд хэрэгжиж болохгүй л дээ. Урт хугацаанд яах вэ гэх чиглэлээр л ажиллаж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

B.Dashtseren
1 жилийн өмнө
122.201.22.254

Mashinii zogźool ih heregtei Duggar tegsh zondgoigoor ywuulaas uur arga baihguie

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.83

ШИРЭЭ САНДАЛ Ч ҮГҮЙ, ПОРТФЕЛЬ Ч ҮГҮЙ ЭНЭ МУУ АМЬТАНЫ БУРУУ ГЭЖ ЮУ БАЙХАВ. ЦААДУУЛ НЬ Л ЧАМАЙГ ГОЁ САЙД БОЛГОНО ГЭЖ ХӨӨРГӨЖ БАЙГААД Л ИЙМ НҮҮР УЛАЙМААР АЖИЛ ӨГЧИХСӨН ЮМ ШҮҮ ДЭЭ. ЗА ЯАХАВ ДЭЭ НЭГ ИЙМЭРХҮҮ БАЛАЙДУУ ЮМ ЯРИАД ХҮНД ХОРГҮЙ ГҮЙЖ ЯВААД СОНГУУЛЬТАЙ ЗОЛГОХОД БУРУУТАХ Ч ЮМГҮЙ.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.35

Өөрсдөө нийтийн тээвэрт суу . Төрийн бүх албан хаагчид сайд дарга ажилчид бүгд нийтийн тээврээр ажилдаа явах хууль журам батал . Олон ажилтантай том компаниуд ажилчдын автобусаар хүнээ тээвэрлэлт хий. Яармагт ахиж орон сууц барихыг хоригло сул зай байвал сургууль цэцэрлэг үйлчилгээ спорт цогцолбор барь.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.210

Хотын төвдөө Нийтийн тээвэрээ хөгжүүлж 1 р эгнээг чөлөөлөөд бүгд нийтийн тээврээр зорчихоос өөр арга бхгүйээ. Төр төмөр нүүрээ харуулж түгжирдэг төв хэсгээ нийтийн тээвэр,тусгөй хэрэгцээт машинаас өөр машин явуулахгүй бвал таарна.

Зосин
1 жилийн өмнө
59.153.113.17

Ямар нийгэмд амьдраад байгаагаа ойлгоогүй оуюн ухаангүый тэнэг соц үеийнхээ маншү

Халтар царайт
1 жилийн өмнө
202.126.88.184

Том зургаар шийдээч малнуудаа. Их дээд суруугуулинцаруудыг бүгдийг хотоос гаргаж 21 аймагтаа гаргаад наад зарлагадаад буй мөнгөө энэнд зар. Цалин хангамжийг дэмж. Үр дүн тодорхой. Намар оюутнууд цуглаал хот түгжирдэг. Хөдөөд хөгжил очиж нутагруугаа зорих хүмүүс нэмэгдэнэ. Тэнд дэд бүтэцэд хөрөнгө оруул.төсөвлө. Ийм л юманд тэр захиргааны аргаа хэрэнлэж+төсөвийн мөнгөө зарцуулаачээ.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.90

Metronii ajiliin zorigtoi shuud l exlvvlsen ni deer dee.

Мгл
1 жилийн өмнө
66.181.189.136

Эхний ээлжинд гаднаас оруулж ирж буй хуучин машины импортоо зогсоомоор бна. Дээр сууж буй нөхдүүдийн банк санхүүгийн орлого л буурах бх, гэхдээ одоо болоо юм бишүү, жаахан ухамсар гаргамаар бна. Дараа нь энэ бууруу хүрдтэй машиныг замын хөдөлгөөнд өдөр зааж оруулцуулах хэрэгтэй. Бид чинь бас зүүн гарын дүрэм журамтай улс биздээ. Маш их осол аваар гаргаж бна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.