СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-21

🔴 Аялал жуулчлалын бүс нутгийг зөвхөн дарга нар өмчилдөг байдал газар авлаа гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын амлалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. МАН 2020 онд агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг баталгаатай ундны усаар хангана гэж амлаж байсан. Харамсалтай нь бодит байдал дээр энэхүү амлалт биелсэн үү үгүй юу гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Агаарын бохирдлыг бүх иргэн өөрийн биеэр мэдэрч байна. Сайжруулсан түлшнээс өөр авах арга хэмжээ байхгүй байна уу? МАН амлалтаасаа буцаж байна. 

Улаанбаатар хотын хүн амын 54.3 хувь нь зөөврийн усыг өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Айл өрхүүд рүү ундны цэвэр ус оруулах ажил хийхгүй байгаа юм. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн тоо стандарт хэмжээнээс өссөн. 

Уул уурхайн лицензийн асуудлыг нээлттэй болгоно гэсэн.

Туул голын тусгай хамгаалалтын бүсэд 59 лиценз олгож, эдгээрийн есөн нь 30 иргэн, ААН-ийн газартай давхцаж байна. Аялал жуулчлалын бүс нутгийг зөвхөн дарга нар өмчилдөг байдал газар авлаа. Тусгай хэрэгцээт газар нутгийн цаана авлига нуугдаж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-АН-ын бүлэг Газрын тухай багц хуулийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцаж байна. Газартай холбоотой эрх ашиг нь зөрчигдөж буй хүмүүс оролцох боломжтой. Малчдын бэлчээрийн асуудлыг тус хуульд тусгаагүй. Бэлчээрийн доройтол, цөлжилт Монгол Улс битгий хэл дэлхийн асуудал болсон. Малчид, тариаланчдын байр суурийг тус хуульд тусгаагүй. Газрын харилцаатай холбоотой олон яам бий. Газартай холбоотой хууль шүүхийн маргаан их байна гэдэг үндэслэлээр тус хуулийг шинэчилж болохгүй.

МАН ногоон хэрэм төслийг хэрэгжүүлнэ гэж амласан. Уул уурхай, газар тариалан, дэд бүтцийн байгууламж, бэлчээр ашиглалтын улмаас доройтолд орсон газрыг нөхөн сэргээнэ гэсэн. байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.