Тусгай 29-р сургуулийн сурагчид одоогоос таван жилийн өмнө эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийж, тус сургуулийн дотоод хуримтлагдсан асуудлыг нийгэмд дэлгэж байсан.
Дээрх асуудлын дараа тус сургуулийн удирдлагад хариуцлага тооцсон ч өнөөдрийг хүртэл хүүхдийн эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт үргэлжилсээр байгаа гэнэ.
Сурагчдын хичээллэдэг анги танхимын дээврээс ус гоождог, өвөлдөө маш хүйтэн осголтын маягтай үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоохоор өнгөрсөн пүрэв гарагт сургуулийн удирдлагуудад удаа дараа хэлж, шаардлага тавьж байсан багшийн биед халдсан, доромжилсон, ажлын байрны дарамт үзүүлсэн явдал гарчээ.
Энэхүү үйлдлийг "Хүний эрхийн зөрчил" хэмээн үзэж, өнөөдөр 10 цагт хохирсон багш нар сургуулийн гадна мэдээлэл хийхээр болсон байна.
Манай телевиз уг мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.