СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-21

"Гүнээсээ хайрлая" феллов хөтөлбөрийн үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй нээнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдож буй феллов хөтөлбөрийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд маргаашаас эхлэн 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд бүх нийтэд нээлттэй нээгдэх гэж байна.

“Гүнээсээ хайрлая” газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны мэдээллийн урт хугацааны аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологичдын холбоо, Галба-өөш долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбар, “Оюу толгой” ХХК хамтран зохион байгуулж байгаа билээ.

“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлчид, оюутан залуусын дунд уралдаант феллов хөтөлбөр зарлаж оролцогчдодоо газрын доорх, гүний усны талаар туурвих уран бүтээлд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгох сургалт, уулзалтуудад хамрагдуулж мэргэжлийн зөвлөгөө өгсөн билээ. Мөн ус дахин ашиглалтаараа тэргүүлэгч Оюу толгой компанийн уурхай болон усны хөтөлбөрийн байгууламжуудтай сонгогдсон оролцогчдыг танилцуулан бодитоор үзүүлснээр усны хэрэглээний ойлголтыг нэмэгдүүлж чадсан.

Эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг ойлгуулах зорилго бүхий энэхүү уралдаант хөтөлбөрт уран бүтээлчид: нийтлэл, фото зураг болон график дизайны төрлөөр идэвхтэй оролцлоо. Ирсэн бүх бүтээлүүдийг олон талт шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодруулж олон нийтэд дэлгэн үзүүлэхэд бэлэн болжээ.

“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдож буй феллов хөтөлбөрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байдлаар 2022 оны 11 дугаар сарын 22-ний өдрөөс 12 дугаар сарын 3-ны хооронд Монголын уран зургийн галерейн 2 давхарт зохион байгуулах гэж байна. Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах зорилготой уг үзэсгэлэнд хүрэлцэн ирж фото зураг, график дизайн, нийтлэлийн төрлөөр туурвисан цоо шинэ бүтээлүүдийг таалан сонирхохыг урьж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.