СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-11-21

“Номгон-9П” цооногоос метан хий гарч эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу Ашигт малтмал газрын тосны газар болон Австралийн Холбооны улсад бүртгэлтэй “Golden Horde” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-ийн хооронд “Номгон-9П” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж байсан юм.

Хайгуулын ажлын үр дүнд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт өрөмдсөн “Номгон-9П” цооногоос метан хий гарч эхэлсэн байна. 

Тиймээс цаашид уг газарт олборлолтын туршилтыг үргэлжүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийхээр болжээ.

Нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлж, олборлосноор түүхий нүүрснээс татгалзан, экологийн хувьд цэвэр түлш ашиглана.

Мөн цахилгаан станц, жижиг зуух, төмөрлөгийн үйлдвэр, их даацын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээг хийн түлшээр хангаж, агаарын бохирдол буурах, дэд бүтцийн салбарт ч чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Монцамэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (21)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

otgooloi224@gmail.com
2 жилийн өмнө
202.126.88.191

1000 жилийн нөөц байгаасай даа

Зочин
2 жилийн өмнө
211.36.137.143

Сайхан л мэдээ байна. Дээр суудаг Хулгайч нар 1 г тийш нь Луйвардчахгүй бол сайн л байна.

зочин
2 жилийн өмнө
202.179.11.38

зөв

иргэн.
2 жилийн өмнө
103.26.195.6

хуйвалдаад, хулгайлаад эхлэнээ, яанадаа.

П.Ганбат
2 жилийн өмнө
202.131.238.14

Сайхан мэдээ байна улсдаа зөв ашиглах юмсан даа манай томчууд 76 ч хэцүү дээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.105

Сайхан мэдээ бна эхнээс нь хяналттай зөв. Гэрээ хийх хэрэгтэй

Номгончууд
2 жилийн өмнө
66.181.165.93

Номгон уул минь

Батаа
2 жилийн өмнө
124.158.66.165

ГОЁ мэдээ байна. Австраличуудад баярлалааааа.

Зочин
2 жилийн өмнө
124.158.66.165

Баяртай мэдээ байна. Австрали Монголын найрамдал хөгжтүгэй.

Иргэн
2 жилийн өмнө
202.55.188.125

76 хулгайчдаа алдчилгүй улсынхаа хэрэгцээнд авахсан энэ 76 ч амаа ангаад л дайрана даа юмны өө андахгүй хулгайч нар шүүдээ аягүй бол нэгэнд нь зарчисан л байгаадаа

Зочин
2 жилийн өмнө
139.5.218.155

Одоо дээрэм эхлэх нь

Зочин
2 жилийн өмнө
59.153.113.187

Ямар гэрээ хийсэн бэ гэдэг л байндаа.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.98

Өнөө хэдэн хулгайч нар маань хуулиа засж байгаад хулгайлчих вий....

Кк
2 жилийн өмнө
202.126.89.232

Байгаль ямар хохирол учирдаг вэ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.122

Сайхан мэдээ байна.Луйвар,хулгай битгий байгаасай даа бурхан минь

Zochin
2 жилийн өмнө
202.126.88.98

Манай говьд ийм их метан хий байхад Оросын хийн хоолойг нутгаараа тавиулна гэж юу яриад байдаг юм бол Орос манай өрсөлдөгч биш юм уу

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.86

Орсын хииг нутгаараа дайруулах хэрэггүй болж..

Эрдэнэ очир
2 жилийн өмнө
66.181.161.33

Дээд хэд бхд Алмаз нь гол урсаад ч нэмэр бхгүй дээ

Иргэн
1 жилийн өмнө
202.126.89.196

МАН-н болоод өнөөгийн шилдэг ,лидер болсон хулгайчуудаа бүгдийг нь үр үндэсээр нь устгаж, Монгол төрийг хулгайч ,авилгачдын сүлжээнээс чөлөөлж байж л ...үр дүнд хүрэх эхэлэ болно доо !

Чук
1 жилийн өмнө
202.21.108.158

Дахиад өрөнд орох гэрээ хийж ОТ-н араас орох бхдаа

Иргэн
1 жилийн өмнө
192.82.75.178

Нүүрсэн дахь мётаныг олборлох нь дараах сайн талуудтай.Нэгдүгээрт. нүүрсийг нь ухахгүй. Зөвхөн хийг нь ашигласнаар газрын гадаадын нөхөн сэргээлт хялбар хийгдэж байгаль орчин, билчээрий талбайд уурхай байгуулснаас бага хохирол учруулна. Хоёрдугаарт . Нүүрс олборлолт, ашиглалтын үед нүүрснээс ялгардаг нүүрсхүчлийн давхар исэл, мётан нь агаар мандалд хөөрч азоны цоорхойг нэмэгдүүлдэг хүчтэй хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах сайн талуудтай. Гуравдугаарт нүүрснээс гарсан мётан хийг шингэрүүлж бүх төрлийн тээврийн хэрэгсэл, аялал жуулчлал, ахуйд ашиглах боломжтой. Дөрөвдүгээрт. Ъэнэ хийг шингэрүүлж н фтийн өүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.Та.дугаарт байгальд ээлтэй эрчим хүчний нүүрсийг орлох түлш болдог гээд бичээд байвал маш их сонирхолтой бүтээгдэхүүн юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.