СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг /Bayar Balgantseren/ албан ёсны зөвшөөрөлтэй

Өнөөдөр /2022.11.21/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар -27...-32 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

11 дүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.