СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-19

Цас цэвэрлэгээнд зам талбайн 579 үйлчлэгч 94 техник хэрэгсэлтэй ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 18-ны 12:00 цагаас орж эхэлсэн цасны улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол гудамж, замуудад тусгай зориулалтын техник хэрэгслээр давс, бодис цацах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, зам цэвэрлэгээний орон нутгийн өмчит болон хувийн 16 байгууллага өнгөрсөн шөнийн буюу арваннэгдүгээр сарын 19-ний 04:00 цагийн байдлаар хариуцсан зам талбайн авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс, бодис цацаад байна.Нийслэлийн 7.8 сая ам метр замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайн 579 үйлчлэгч тусгай зориулалтын 94 техник хэрэгсэлтэй ажиллаж буй. Ийнхүү нийт 186 тонн бодис, 282.9 тонн давс цацаад байна. Мөн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2839 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр хүртэлх талбайг буюу нийт 171.248 ам метр талбайг цэвэрлэв.Их хэмжээний цас орсон учир даваа гүвээнд цас түрэлтийн ажлыг зориулалтын техник хэрэгслээр гүйцэтгэж буй бөгөөд зам талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.