СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-18

Долоо хоногт коронавирусийн 1192 тохиолдол бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

ХӨСҮТ-д 342 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаан хүн нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Ковид, томуугийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг энгийн дадал зуршлаа эргэн сэргээх хэрэгтэй гэдгийг ХӨСҮТ-өөс санууллаа. 

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан:

-Манай улсад долоо хоногт коронавируст халдварын 1192 тохиолдол илэрч байна. ПСР шинжилгээгээр илрэх хувь 5.9 болж нэмэгдсэн бол ажлын байрнаас халдвар авах нөхцөл гурав дахин өсөж байна. Илэрч буй сорьцуудад хувилбарын тандалт хийж үзэхэд, сүүлийн хоёр долоо хоногт BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 1-2 хувьд тодорхойлогдож байсан бол найман хувьд хүрч өссөн байна.

Харин эдгээр хэвтэн эмчлүүлэгчдийн дотор 50 хүүхэд байгаа бол гурван жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна. Шинэ хувилбараар өвчилсөн хүнд хоолой сэрвэгэнэх, өвдөх, ханиалгах, бага зэрэг халуурах, ядарч, сульдах шинж тэмдэг илэрнэ.

Манай улсад ковид, томуугийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс иргэдийг вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалмаар байна. Өнөөдрийн байдлаар бид төлөвлөсөн хүүхдүүдийнхээ 78 хувийг вакцинжуулаад байна. Жирэмсэн эмэгтэйчүүд 9.8 хувьтай хамрагдсан. Улсын дунджаар 55.8 хувьтай үргэлжилж байна. Дархан, Баянхонгор, Архангай аймгуудад вакцинжуулалтын хамрагдалт өндөр байна. Харин Төв, Говьсүмбэр, Завхан аймгууд зорилтот бүлгүүдэд томуугийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлага үүсч байгаа.

Мөн эрсдэлт бүлэг болох хүүхэд, өндөр настныг дархлаажуулалтад хамрагдахыг хүсье. Амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэрэг энгийн дадал зуршлаа эргэн сэргээх хэрэгтэй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.