СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-18

БЗД-ийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлтэй хийх 16 дахь удаагийн уулзалт боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Удирдах албан тушаалтнууд иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлтэй хийх 16 дахь удаагийн уулзалт боллоо.

Уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын зөвлөх Б.Галцог, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс болон харьяа алба хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар өмнөх уулзалтад оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг танилцуулсан. Тухайлбал нийт 41 иргэн оролцох хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 10 иргэн асуудлаа шийдвэрлүүлж, 15 дахь удаагийн уулзалтад 27 иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн. Одоогоор 8 нь иргэний талд шийдвэрлэгдэж, 10 иргэний асуудал судлагдах шатандаа явж байна.

Харин . Газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны дарга, газар зохион байгуулагч нар оролцож иргэдээс асуусан асуултад хариулт өгч, зарим асуудлыг газар дээр шийдвэрлэж ажиллалаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэд ихэвчлэн газрын асуудлаар хандаж, уулзалтад оролцдог цаашид албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн.

Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулгаж тохижилт бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна. Нийт 1100 гаруй гарааш буулгах бөгөөд дээрх асуудалтай холбоотойгоор иргэн Т.Батцог санал хүсэлтээ илэрхийлсэн. Тэрээр хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолыг хамтат нь шийдэх боломжтой төсөл хэрэгжүүлэхээр хувь иргэд хамтран ажиллаж байгаа танилцуулсан. Өмнө нь энэ төрлийн төсөл хэрэгжиж байсан ч иргэдийн шаардлагад нийцээгүй. Тиймээс нэгдсэн стандарт гаргахаар ажиллаж байгаа гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж, стандарт боловсруулагдан батлагдсаны дараа хамтран ажиллахаар боллоо

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.