Налайх дүүргийн нэг сургуулийн 19 хүүхэд хоолны хордлого болсон талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс тодрууллаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
- Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн байна гэдэг мэдээлэл ирсэн. Энэ дагуу холбогдох тандалтын нэгж ажиллаж байна.
Түүнчлэн Налайх дүүргээс ЭХЭМҮТ-д тодорхой тооны хүүхдүүд хоолны хордлогын шинж тэмдэгтэй ирж, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан гэдэг мэдээлэл байна. Тандалтын багийн эцсийн дүн гараагүй байна. Хэрэв хоолны хордлого гэж сэжиглэж байгаа бол үүсгэгчийг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийгдэнэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.