Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолд “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсөн өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор оффисдоо "Baby lynx room" хүүхдийн өрөөг тохижуулан ашиглалтад орууллаа.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд компанидаа хүний эрхийн магадлан шинжилгээг хийлгэсэн. Тус магадлан шинжилгээний дагуу сайжруулалтын зөвлөмжид байгууллагынхаа ажилчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн өрөө байгуулах талаар тусгасан байсан.
Тус хүүхдийн өрөөг хувцас солих хэсэг, хүүхэд хуурайлах тавцан, хоолны тавцан болон хүүхдийн боловсролд чиглэсэн ном сэтгүүл, тоглоом зэргээр тохижуулсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхдэд ээлтэй ЭТТ” сан байгуулан ажилладаг бөгөөд тус сангийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уг өрөөг тохижуулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.