Ашигт малтмал газрын тосны газраас арваннэгдүгээр сарын 17-нд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан 10 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Өнөөдрийн байдлаар нийт газар нутгийн 2.6 хувийг эзлэх хайгуулын 848 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна
2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш хайгуулын 106 тусгай зөвшөөрөл цуцлагдсан болон дуусгавар болсон байна. Үүнээс хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон 77, талбай буцаасан 2, ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжсэн 5, цуцлагдсан 22 байгаа аж.
Эх сурвалж: АМГТГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.