СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Борхүү нэрт бугыг Богд уулын үржүүлгийн газарт авчрав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Ш.Доржхорлоогийн өсгөсөн Борхүү нэрт буга өнөөдөр Богд уулнаа ирлээ.

Гурван жилийн өмнө бугын бяцхан илий байхдаа хүний асрамжинд орсон Борхүү өдгөө арван салаа эвэртэй, нас биед хүрч сүрлэг "хархүү" болсон тул буга үржүүлгийн газар руу шилжүүлэх шийдвэрийг аймгийн Байгаль орчны газар гаргажээ.

Ш.Доржхорлоогийн гэр бүл Борхүүг өмнө нь хоёр ч удаа байгальд тавьсан ч буцаад ирсэн тул буга маллагч нарын гарт өгч, идээшлүүлэх нь чухал юм байна гэсэн шийдвэрт хүрчээ. 

Ингээд өнөөдөр Өвөрхангай аймгаас ирсэн Борхүүг Богдхан уулын Тайны аман дахь "Мөнгөн эгшиг" ХХК-ийн бэлчээрийн талбайд хүлээн авлаа. 

Ирэх жилээс Богд хан уулын захиргаа хяналтандаа авч, тус дархан цаазат ууланд бэлчээрлүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.