Авлигатай тэмцэх газраас өчигдөр (2022.11.16) “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий 33 объектод нэгжлэг хийж, дөрвөн хүнийг саатуулжээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
-"Тавантолгой төмөр зам" ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал өнөөдрийн байдлаар гадаад улсад байна. Аливаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Бид хэн нэгнийг хүлээх ёсгүй. Өчигдрийн байдлаар дөрвөн хүнийг баривчилсан. Прокурорын зөвшөөрөлтэй байж мэдээлэл өгдөг. Мөрдөн шалгах ажиллагаа, үзлэг шалгалт явуулж, тодорхой нотлох баримтуудыг хураан авсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
цөм хийсэн л байхдаа
Булайй ямар хөдөлмөр хийсэн болоод баатар болдог байнаа авилгалын баатар юмуу инээд хүрчлээ
Лав их юм бий дээ.Төв аймаг Жаргалант суманд дүү нь энэ ахын компани гэж газар тариалан эрхэлдэг.
Хулгайчуудыг бүгдийг ил болго.
Их хурлын гишүүн бсн норовсамбуу гуан залуу ховдын дарви гарлтай аавынхаа нэрээр их олон жил гаальын дарга төмр замын дарга гээд их том ажил хж бга их мөнгын юм гарч ирнэ дэ
Талх чихрийн захирал залууг ширхэг талхыг 23000 төгрөгөөр ТТТЗ-зарж чадсан гэж, Удаанжаргал түүнийг нь авч намайг хөргөхөд гүн туслалцаа үзүүлсэн гэж Женко хоёуланд бас махимпексийн захиралд сайн хамтарсны төлөө гэж ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгосон болой