СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-17

Шахмал түлшний найрлага дахь угаар, хүхрийн хийн хэмжээг лабораторийн шинжилгээгээр тогтмол хянахыг анхааруулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажил, сайжруулсан шахмал түлшний хангалт, нийлүүлэлтийн талаар Монгол Улсын Шадар сайдад өнөөдөр танилцууллаа.

Нийслэлийн гэр хорооллын 200 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилгоор баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүд хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар нийт 650 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж буй бөгөөд нийт 120 мянган тонн түлш нөөцөлжээ. Энэ жилийн тухайд агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулснаар түлш борлуулах 29 цэгийг шинээр байгуулаад байгаа юм.

Мөн Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдлын мэдээг танилцууллаа. 2022 оны 10 дугаар сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 2 мкг/м 3-ээр буюу 6 хувиар, PM10 тоосонцор 12 мкг/м3 -ээр буюу 11 хувиар, азотын давхар исэл 7 мкг/м3-ээр буюу 17 хувиар тус тус бага гарчээ.

Хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэдийн амь нас, айл өрхийн аюулгүй байдалд хангах зөвлөмж зөвлөгөөг сайтар хүргэх, хорт хий, хүхрийн хэмжээг тодорхойлох лабораторийн шинжилгээг тогтмол хийж, мэдээлж байхыг санууллаа. Мөн түлшний чанар, орц найрлагыг тогтмол хянах чиглэлд үүрэг өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.