СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-11-17

Инновацын шийдэлтэй стартапыг дэмжих хөтөлбөр эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас стартапыг дэмжин хэрэгжүүлдэг “Star Venture” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ.

БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, шинжээч Б.Урьболд нар “Star Venture” хөтөлбөрийн олон улсын зөвлөх Франческо, хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нарт Монголын стартап экосистемийн хөгжил, БШУЯ-наас үндэсний инновацыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулав.

Уулзалтаар Монголын стартап экосистем хөгжиж эхэлж байгаа хэдий ч улсын эдийн засагт ихээхэн нөлөөлж, өөрчлөлт оруулах нөөц бололцоо байгааг онцолж, цаашид стартапуудыг хөгжүүлж олон улсад гаргах хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан ярилцав.

“Star Venture” хөтөлбөр нь сонгогдсон стартапуудыг 18 сарын турш эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулж, бизнесээ амжилттайгаар өсгөхөд хэрэгцээт бизнесийн үнэлгээ, ноу-хау, зөвлөх үйлчилгээ, менторинг, олон улсын нетворкинг, хэрэгцээт санхүүжилт зэргийг нэг дор бүрдүүлдгээрээ онцлог юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.