СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-17

Газрын тухай багц хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан ч хууль санаачлагч ирээгүй гэх шалтгаанаар тус хуулийн төслийг хойшлуулав

УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед хууль санаачлагч салбарын сайд нь чуулганы хуралдаанд оролцох үүрэгтэй атал эзгүй байгаа тул олонх гишүүдийн гаргаж буй саналыг үндэслэн дээрх шийдвэрийг хуулийн хүрээнд гаргаснаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Батсуурь нарын гишүүд энэхүү хууль нь Үндсэн хуулийн дараа орох гол хууль. Өмнөх хууль нь газартай холбоотой зохицуулалтыг хангах чадамжгүйд хүрсэн хэмээн үзэж, уг хуулийн төслийг оруулж ирсэн атал Монгол Улсын хэмжээнд үүсээд буй газартай холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх хэмжээнд боловсруулагдаагүй байна. Мөн хот хөдөөгийн иргэдэд ялгамжтай хандсан, орон нутгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах зэрэг гол зохицуулалтаа бүрэн тусгаагүй гэх шүүмжлэлийг хэлж байлаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.