СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-17

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Арван жилийн хугацаанд 6.4 сая тонн нүүрсний хулгай хийгдсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний дөрвөн төрлийн хулгай байгааг дурдаж, үүсээд буй нөхцөл байдал, шаардлагатай мэдээллийг авахаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлнэ гэж мэдэгдлээ. Хариултыг энэ сард багтаан УИХ-ын чуулганы танхимд нээлттэйгээр өгөхийг шаардлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Нэгдүгээрт, оффтек гэрээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн борлуулалтын 20 хувь нь оффтек гэрээгээр хийгджээ. Энэ нь нүүсний уурхайн ам нөхцөлөөр буюу зах зээлийн үнээс 10-20 хувь хямд нөхцөлөөр гэрээ байгуулаад, компаниудад өгдөг. Тэдгээр нь цаашаа Хятадын худалдан авагч нарт өсгөж зардаг. Ирэх жилийн төсөвт 36 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан. Хэрэв энэ бүх нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" дангаараа гаргадаг байсан бол зах зээлийн үнээс 10 хувь хямд гэвэл 360 сая ам.доллар, 20 хувь гэж үзвэл 720 сая ам.долларын алдагдал үүсэхээр байгаа. 

Хоёрдугаарт, гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал. .

2013 онд хоёр улсын Засгийн газар ажлын хэсэг гаргаад тоогоо тулгахад 430 мянган тонн нүүрс алдагдсан байна. Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ингэж болдог юм байна гэсэн хандлагаар явсаар 6.4 сая тонн нүүрсний асуудал үүссэн. Энэ нь хамгийн багадаа 6.4 тэрбум ам.долларын хулгай хийгдсэн гэсэн үг.

Гуравдугаарт, нүүрсний тээврийн бизнес. Олон улсад онгоцоор нэг цаг нисэхэд 100 ам.доллар, гурван цаг нисэхэд 300 ам.доллар байдаг. Гэтэл Бид тээврийн зардлыг бууруулж, аль болох илүү нүүрс зараад зөрүү орлогыг нь улсын төсөвт оруулна гэсэн агуулгаар төмөр зам тавьж байгаа. Хэрэв онгоцны үнээр нүүрс зөөдгийг хязгаарлахгүй бол энэ зах зээлд хожигдоно.

Монголын нүүрс Хятад руу, Хятадаас Европ руу гарахдаа тонн тутам нь 400-500 ам.доллароор зарагдаад байна гэх мэдээлэл надад ирсэн. Үүнийг бид өөрсдөө хийж чадаагүй нь төмөр замаа бариагүйтэй холбоотой. Өрсөлдөх чадвар байхгүй.

Эрх мэдэлтэй дарга, УИХ-ын гишүүн байсан нөхөд тээвэр хийж, ашгаа тэндээсээ авч байна. . Үүнийг зогсоож шийдвэрлэхгүй бол экспортын орлого байхгүй болно. 

"Их-20"-ын уулзалтаар Австрали, Хятадын харилцаа сэргэх байдалдаа орлоо. Сүүлийн гурван жилд Хятад Австралиас нэг тонн ч нүүрс аваагүй. Харин одоо Австралиас нүүрс ороод эхэлбэл бидний ирэх жилийн өөдрөг төсөөлөл газарт бууна. Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөөн улам ширүүссэн. 

Дөрөвдүгээрт, төмөр замын хулгай. "Эрдэнэс Тавантолгойн"-н эх үүсвэрээр санхүүжилтийг хямд нүүрсээр авч, түүнийг нууцлаад, төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийш, урагш. Гэтэл урагшаа тавьж буй төмөр замын санхүүжилт нь зүүн тийш тавьснаасаа 3-4 дахин өндөр байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Энэ бүх мэдээлэл нь нууц байна. Нууцлаад байгаа гэрээг ил болгох ёстой. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойг олон нийтийн оролцоотой болгох зайлшгүй шаардлагатай байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ирхр
1 жилийн өмнө
66.181.160.119

Мэдэж байгаагаа илхэн тодхон ярьчихаж чадахгүй аймхай юм байж битгий гоншгоно.!

Зочин
1 жилийн өмнө
134.195.198.130

Доржханд батшугар учрал гээд сайхан мэдлэгтэй залуус байх ч зарим үгээ бодож ярьж байвал нэн сайн.санагдана.манайхан ухаж ойлгох нь багасаад утгагүй шүүмжлэх нь их болж дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.