Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намтай холбоотой асуудлыг өчигдөр хэлэлцжээ.
Ардчилсан Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Хаягийн өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Тус намын ерөнхий захиргаа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй, маргаантай байгаа нь Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолуудаар тодорхойлогдсон тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Түүнчлэн “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх” тухай АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргалаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоолыг тайлбарлах шаардлагагүй гэж үзсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.