СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-17

🔴 Н.Болдбаатар: Одоо АН залуучуудаа барьж хориулахгүй, хоривол босно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар өнөөдөр /2022.11.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МАН 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө татвар нэмэхгүй гэсэн ч 2023 оны төсвийг УИХ-аар батлахдаа татвар нэмлээ. Ирэх онд 17 их наяд төгрөгийг татвараар төвлөрүүлнэ. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байна. Ардчилсан нам аравдугаар сарын 17-нд Засгийн газарт хандан таван шаардлага тавьсан.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг эргүүлэн татаач ээ. Дэлхийд эдийн засгийн хямрал болж байна, Монголд дефольт болох эрсдэл байна. 2023 оны төсвийн төсөл шаардлага хангахгүй байна, 2024 оны сонгуульд чиглэсэн төсөв байна гэдгийг анхааруулсан. Гэтэл шаардлагыг хүлээж авалгүй, УИХ маш яаралтайгаар арваннэгдүгээр сарын 11-нд 2023 оны төсвийн хуулийг баталсан.

Ирэх жилийн төсөв нь хувийн хэвшлээ татвараар далайлгасан, ард түмнээ татвараар дарсан төсөв. 2023 онд сарын 800 ам.долларын орлоготой өрхөд хүүхдийн мөнгө өгөхгүй гэж байна. 2900 ам.доллараас дээш орлоготой бол хэт өндөр орлоготой гэж үзэж байна. Гэтэл төгрөгийн ханш 20 хувиар суларсан, долларын ханш өссөн. Татвар нэмэх ямар ч боломжгүй байгаа. Цалин авлаа, дэлгүүрт орлоо дуусдаг. Эмч, багш нарын цалинг бага хувиар нэмсэн ч инфляцдаа идүүлсэн.

Төрийн гол үүрэг бол ард түмний өрхийн орлогыг нэмэгдүүлэх. Гэтэл Монгол Улсын өр хоёр дахин өсч, Монгол хүн бүр 30 сая төгрөгийн өртэй боллоо.
Өдрөөс өдөрт аж ахуй нэгжүүд дампуурч байна. Аж ахуй нэгжээ дэмжинэ гэчихээд эрх баригчид өөрсдөө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банкны зээлийг авчихсан. Эрх баригчид та бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж байна. Эрх мэдэлтнүүд өөрийн аймагтаа хамгийн их төсөв тавьж батлуулж байна. Цар тахлаар хэдэн их наяд төгрөг үрэв, Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа юу, шалгаагүй. Өнөөдөр 60 саяын сарнай гарангуут 60 тэрбум, Хөгжлийн банкны луйвар, 60 тэрбум, ковидын луйвар дарагдаж байна.

Ийм байхад яаж чимээгүй суух юм бэ. Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэвч эрх баригчдыг шүүмжилсэн болгонд цахим гав зүүж, ял өгч байна. Хүн болгоныг айлган сүрдүүлэх алхам хийж байна. Саяхан таван залууд шүүхээс ял өгсөн. Ардчилсан залуучуудын холбоо таван залуугаа өмөөрнө. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг. Одоо бид залуучуудаа барьж хориулахгүй, хоривол босно. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих ёстой”

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
66.181.190.12

Zov hellee zaluu hun zorigtoi baina

DR. PRADHAN
1 жилийн өмнө
102.89.46.15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.