СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-17

🔴 Г.Дамдинням: Сэлэнгийн Ерөө сумынхан Дархан-Уул аймгийн Хонгор сумын 9600 га газрыг дээрэмдэж авсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн төслийн талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Зөвхөн Төв аймаг дээр УИХ-ын тогтоолтой холбоотой маргаан гараагүй. Маш их маргаан гардаг. 2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 9600 га газрыг дээрэмдэж авсан. УИХ-ын тогтоолын нэрийг будилуулсан. Тухайн үед хэн том даргатай байсан нь газар нутаг дээрэмддэг асуудал энэ хуулиар цэгцрэх үү. маш жижиг газар нутагтай Дарханы газраас аваад явсан. Малчид, ард иргэдийн хэрүүл зодоон гардаг. Энэ асуудал хуулиар цэгцрэх үү?

Хоёрдугаарт, энэ хууль Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хэр уялдаж байгаа вэ. Дархан-Уул аймгийн хоёрдугаар багт амьдарч буй 3000 орчим иргэн ширээ нурууныхан гэж нэрлэдэг. Хараа голын баруун эрэг дээр амьдардаг. Иргэд нь Дархан-Уул аймгийнх, газар нутаг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум. Тэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалт тавьж болдоггүй. Бодит байдал дээр хүндээ зориулсан бүтээн байгуулалтаа хиймээр байдаг. Энэ асуудал хуультай хэрхэн уялдаж байгаа вэ?

Ажлын хэсэг:

-Хилийн цэстэй холбоотой маргаан газар зүйн нэрийн асуудалтай холбоотой. Хилийн цэсийг тогтоосон Ардын их хурал болон УИХ-ын тогтоолыг орон нутгийнхан буруу ойлгосноос маргаан зонхилж байна. Улсын хэмжээнд 118 суманд ийм маргаан одоогоор үүссэн. Ажлын хэсэг байгуулж, сум суманд очиж ажилласан. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Дархан-Уул аймгийн Орхон сумын асуудал гэхэд хилийн цэсийг буруу ойлгосонтой холбоотойгоор маргаан үүссэн. Энэ дээр ажлын хэсэг ажиллаад хоёр сумын асуудал шийдэгдсэн. Цаашдаа газар зүйн нэрээ тодотгох ёстой. Засгийн газар ажиллаж байна. Иргэд газар зүйн нэршлээ зөв ойлгох хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотын Налайх, Төв аймгийн Эрдэнэ сумтай холбоотой маргаан бас бий. Энэ асуудал Засгийн газар дээр хэлэлцэгдээд УИХ-д орно. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

-Газрын ерөнхий хуулийн төслөөр зургаан байгууллага газартай холбоотой асуудлыг тус тусын хуулиар шийддэг. Холбогдох дүрэм журмыг нарийвчлан гаргасан байсан. Үүний нэг хэсэг нь уул уурхайтай холбоотой асуудал байсан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тухай хуулиар Х болон А лицензийг олгож газрын нэгдсэн санд бүртгэгдээгүйгээс олон давхардал гарч маргаан үүсч байсан. Энэ хуулиар асуудлыг бүрэн шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын улсын болон ерөнхий төлөвлөгөө төсөлд эхэлж төлөвлөх ёстой. 30 хоногийн дотор асуудал шийдэгдэхээр байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Та нар худлаа ярьж байна. Тэр 9600 га газар 1970-аад оноос хойш Дарханы эзэмшилд байсан. 1992 оны АИХ-ын тогтоолоор ч байсан. 24 жилийн дараа та нарт дарга нарт үйлчилж дээрэмдсэн. Буруу ойлгоогүй. 50 жил гаруй Дарханых байсан газрыг буруу ойлгосон гээд байх юм. Хоёр сумын дарга нар яриад шийдсэн юм байхгүй гэдгийг та нар хэл л дээ.

Ажлын хэсэг:

-УИХ-ын 2002 оны газар зүйн нэр баталсан тогтоол батлахдаа 1985 онд хийсэн судалгаа дээр суурилсан юм билээ. Тэр үед сүүлд байгуулагдсан Говь-сүмбэр, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудын нэршил, сумдын нэр тэр аймгийн ийм газар гэж УИХ дээр тогтоогдоогүй. Шинэ тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын тийм нэртэй газар гэх мэтээр орж ирэх бололцоо үүсч байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
102.89.46.15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.