СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-17

🔴 Газартай холбоотой маргааныг "Газрын маргаан таслах зөвлөл" байгуулж, шийдвэрлүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн төслийн талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

-Газрын ерөнхий хууль батлагдсанаар аймаг, сум хоорондын, сум-дүүргийн хилийн цэсийн маргаантай асуудал шийдэгдэх үү. Сая хоёр хоногийн өмнө Төрийн ордонд "Төрийн удирдлага 30" хурал төрийн ордонд болсон. Энэ хурал дээр үг хэлсэн асар олон хүмүүс хилийн цэсийн маргаантай асуудлаар санал хүсэлт тавьж байна лээ. Энэ хууль энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ. Хоёрдугаарт, Богд уул тойрсон тусгай хамгаалалттай газарт худлаа үнэн хэлж байгаад янз бүрийн байдлаар газар авч орон сууц барьж, иргэд зээл авч захиалга өгчихсөн. Одоо болтол орон сууцных нь ордер гараагүй, банкны хүүнд олон жил дарлуулж байна. Энэ хууль батлагдсанаар эдгээр иргэдийн асуудлыг шийдэх үү? 

Гуравдугаарт, төлөвлөлтийн асуудал байна. Аймаг, дүүрэг болгон хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй байдаг ч хоосон цаас болсон. Хоорондоо огт уялддаггүй. Жилийн эцэст ерөнхий төлөвлөгөө хот байгуулалтын төлөвлөгөөгөө зөрчдөг. Ингэсэн тохиолдолд буруутай этгээд нь ИТХ юм уу Засаг дарга юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Хуульд ямар заалт орж ирж байгаа вэ?

Ажлын хэсэг:

-Хилийн цэсийн маргааныг гол шийдэх шийдэл нь газар зүйн нэрийн асуудал байгаа. УИХ-аар 2002 онд баталсан хуулиар нийт газар нутгийн газар зүйн нэрийг баталж, дөрвөн жил тутамд тодотгож явах ёстой байтал өнөөг хүртэл энэ ажил хийгдээгүй. Орон нутагт газар зүйн нэрийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Дуусахаар УИХ-д өргөн барьж хууль тодотгох байх. 1977 оны АИХ-ын тогтоолоор ихэнх сумдын хилийн цэс тогтоогдсон. Газар зүйн нэршлийн буруу ойлголтоос болж маргаан гардаг. Ер нь газартай холбоотой маргаантай асуудлыг "Газрын маргаан таслах зөвлөл"-өөр хэлэлцэж шийдвэрлэхээр хуульд оруулсан. Олон нийтийн төлөөлөл орсон уг зөвлөл төрийн байгууллагатай хамтарч хэлэлцэж шийдэхээр зохион байгуулсан. 

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

-Монгол Улсын газар нутгийн нийт 20 орчим хувь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Үүнийг БОАЖЯ хариуцдаг. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр үйлчилж буй үйлчилгээ усгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа зохицуулдаг. Энэ хууль удахгүй Засгийн газраар орж, УИХ-д өргөн барина. Хуулийн үзэл баримтлалыг БОАЖЯ, БХБЯ, ХЗДХ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан. Шинэ хуулийн төсөл дээр цаашдаа нэгдсэн байдлаар аймаг, нийслэл, сум, чөлөөт бүсэд нэг жилээр газар олголтын нэгдсэн төлөвлөгөөг батална. Засгийн газраар арванхоёрдугаар сарын 1-нээр баталгаажуулж, төлөвлөгөөний дагуу газар олголтыг хийж эхэлнэ. Өнгөрсөн хугацааны алдаа дутагдлыг удахгүй оруулж ирэх Тусгай хамгаалалттай газрын тухай хуулиар зохицуулна.

Хоёрдугаар асуудал дээр хариулахад газар төлөвлөлт, олголтыг нэгдсэн байдлаар зохион байгуулагдаад, газар олголт цахим биржээр хийнэ. Гол гол уялдаа холбоо хангагддаггүй байдал энэ төлөвлөлтөөр хангагдана. Жишээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, концесс, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд, ашигт малтмал, газрын тосны байршил, нийгмийн зайлшгүй хэрэгцээ, өмчлүүлэх газрын байршил гэх мэт бүгдийг нэгдсэн байдлаар төлөвлөж, цахим биржээр зохион байгуулна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
102.89.46.204

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.