СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-17

🔴 Б.Пүрэвдорж: Мянга мянган жил амьдарсан нутагт нь төр халдах боломжийг хуулиар олгох гэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2022.11.17/ чуулганаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Үндсэн хуульд төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулан хэрэглэнэ гэж заасан байдаг. МАН 2016 оноос хойш энэ заалт руу удаа дараа халдаж байна. Тодруулбал, иргэн сумын болон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг удирдах явдлыг боомилж байна. Энэ нь ашигт малтмалын лицензтэй холбоотой маргаан дээр тодорхой гарч байна. Иргэд болон баг, сум, аймгийн иргэдийн нийтийн хурлын эрх рүү халдаж байна. 

Суман дээр ашигт малтмалын лицензтэй холбоотой маргаан гарлаа гэхэд сумын Засаг дарга иргэн Баатартай ижил ямар ч эрх мэдэлгүй болсон байна. Хэрвээ тухайн компани дээр асуудал гарвал сумын Засаг дарга л арга хэмжээ авах эрхтэй байсан. Газрын тухай хуулиар энэ төрлийн 40 гаруй эрхийг бүгдийг нь авч хаялаа. Мянга мянган жил амьдарсан нутагт нь төр халдах боломжийг хуулиар олгох гэж байна. Урьд нь газрын тухай хуулинд багийн засаг дарга газар хамгаалах шаардлагыг хангуулах үүрэгтэй байсан. Тайланг нь иргэдийн нийтийн хурлаар дүгнэдэг байсныг болиулж байна. Үеийн үед амьдарсан нутгаас нь хөөж зайлуулах ийм алхам хийж байна. 

Сум, багт асуудал гарч байгаа бол МАН үе шаттайгаар эрхийг чинь хасаж байгаа хэрэг. Хуулийн дагуу газрыг чинь дээрэмдэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.115

Яг тийм байдалтай байна

DR. PRADHAN
1 жилийн өмнө
102.89.46.204

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.