СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-17

🔴LIVE: Д.Уранчимэг: Монголын уран зургийн галлерей сар бүр 10 сая 370 мянган төгрөгийг улсад төлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

2008 оны долдугаар сарын 1, 2009 оны тавдугаар сарын 19-ний өдрүүдэд Монгол уран зургийн галерейд гал түймэр гарч, дүрслэх урлагийн сор бүтээлүүд галд өртсөн. Энэ талаар болон тулгамдаж буй бусад асуудлаар мэдээлэл өгч байна.

Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа:

-31 жилийн түүхтэй, төрийн өмчит Монголын уран зургийн галлерей Соёлын төв өргөөг түрээсэлж, үйл ажиллагаа явуулдаг. 31 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж ирлээ. Ажиллах хүчний хомстолд орсноос гадна шинэ боловсон хүчин ирэхээ больсон.

Мөн Монголын уран зургийн галлерей таван сан хөмрөгтэй. Жилд 10-аас дээш удаа ус алдаж, үзмэрүүд галд өртөх тохиолдол их байна. Бороо орох бүрт сэтгэл түгшиж, ажилчид бүгд цугладаг. Бид хэдий хүртэл соёлын өвөө ийм байдалтай хамгаалж явах вэ гээд өнөөдөр дуугарч байгаа нь энэ юм.

Цаашилбал, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн болон 2019 оны таввдугаар сарын 19-нд гарсан гал түймрийн улмаас нийт 900 орчим бүтээл галд өртсөн. Үе үеийн захирлууд тухайн үед арга хэмжээ авч, төсөл хэрэгжүүлсэн. Гэвч 2015 онд энэ байдал зогсож, 2019 оноос бид “Урлагийн бүтээл үрчлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд долоон бүтээлийг өөр байгуулага, газарт үрчлүүлсэн байна.

Мөн өнгөрсөн хугацаанд шатсан уран бүтээлүүдээрээ хаалттай үзэсгэлэн дөрван удаа гаргасан. Ингээд тухайн үеийн төрийн тэргүүн Х.Баттулга ерөнхийлөгчид үзүүлсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдий хүрлээ гэв.

Дүрслэх урлагийн академийн захирал, урлаг судлаач Д.Уранчимэг:

-

Монголын уран зургийн галлерей бол улсад ганц байдаг томоохон музейтэй зүйрлэхүйц томоохон галлерей юм.

Засгийн газар Уран зургийн галлерейг ивээлдээ авч, анхаарал хандуулах, дэмжлэг үзүүлж, бодлогоор дэмжих хэрэгтэй байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
102.89.46.204

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.