Автобусны буудал дээр таталт өгч, бие нь муудсан иргэнд 12 дугаар ангийн сурагч цаг алдалгүй анхны тусламж үзүүлж, амь насыг нь аварчээ.
Тодруулбал, Нийслэлийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 12а ангийн сурагч Г.Хангал 11 дүгээр сарын 10-ны өдөр 18:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн автобусны буудал дээр 40 орчим насны эрэгтэй таталт өгч бие нь муу байхад цаг алдалгүй анхны тусламж үзүүлжээ.
Улмаар түргэн тусламж иртэл ойрхон байрлах хүнсний мухлагт тус иргэнийг оруулж, амь насыг нь аварчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар сайхан хүү бна бахархаж бна сайн хүн болноо
ЭНЭ чанараа бүү алдаарай .