СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-16

Ипотекийн зээлийн хүүг 8 хувь, 6 хувь гэж ялгавартай тогтоож байгааг өөрчлөх шаардлага хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон сууцны ипотекийн зээлийн хүүтэй холбоотой хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох судалгааг хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс иргэдэд олгох ипотекийн зээлийн хувь хэмжээг ялгавартай тогтоож байгааг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх албан шаардлагыг Монголбанкинд хүргүүлжээ.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.1.2-т “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь” гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-397 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Иймд ипотекийн зээлийн хүүг ялгавартай тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн Монголбанкны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаартай тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д холбогдох өөрчлөлт оруулан зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг хүргүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.