СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-16

Аялал жуулчлалын стандартыг шинэчлэх Дэд ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Аялал жуулчлалын стандартыг шинэчлэх Дэд ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 350, 371 дүгээр тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог шинэчлэн баталсан. Тус хороо нь 6 дэд ажлын хэсэгтэй бөгөөд Монгол Улсад мөрдөгдөх аялал жуулчлалын нэгдсэн стандартыг шинэчлэх, сайжруулах, мөрдлөг болгох, хэрэгжүүлэх зорилготой дэд ажлын хэсгийг Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханаар ахлуулан төр, хувийн хэвшил, холбоодын оролцоотойгоор бүрэлдэхүүнийг баталсан. Тус дэд хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж аялал жуулчлалын салбар дахь стандартчиллын талаар дэд хорооны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэзул танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар
Хуралдаанаар Үндэсний стандартуудад үзлэг шүүлт хийх, шинэчлэх, сайжруулах, Стандартын шаардлагыг зөрчсөн болон хангаагүй байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгох, стандартын хяналтын тогтолцоог бий болгож хөгжүүлэх, Аялал жуулчлалын салбарт тохирлын үнэлгээний байгууллагуудыг бий болгох, хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаар санал солилцсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийн гишүүдэд Үндэсний стандартад дүн шинжилгээ хийж, уялдаа холбоог хангах, хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаадлагад нийцүүлэн шинэчлэхийг санууллаа. Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон бусад үйлчилгээний байгууллагуудад батлагдсан стандартыг таниулан сурталчлах замаар хэрэгжилтийг нь хангуулах болон Олон улсын стандартуудаас шууд нэвтрүүлэх боломжтойг нь судалж танилцуулахыг үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.