СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын тухай хуулийг энэ онд дуусгавар болгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12-р сарын 31-нд Цар тахлын тухай хуулийг дуусгавар болгоно хэмээн мэдэгдсэн байна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын тухай хуулийн биелэлтийн талаар танилцуулга мэдээлэл хийжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12-р сарын 31-нд Цар тахлын тухай хуулийг дуусгавар болгоно хэмээн мэдэгджээ.

УИХ-аас дэлхий дахинд тархаад буй Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29, зургаадугаар сарын 29-нд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оныг дуустал сунгаад байсан юм. Тэгвэл энэ хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг энэ оноор дуусгавар болгохоор болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.