СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-16

Өмнөговь аймаг төрийн албан хаагчдын цалинг тэгш нэмэх санал гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:

- УИХ-аас 2023 оны төсвийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, хот суурин газраас орон нутагт шилжин суурьшихыг дэмжих зорилгоор Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд нэмж тусгасан.

Энэ хүрээнд Өмнөговь аймагт ажиллаж байгаа төрийн захиргааны 261 албан хаагчийн цалингийн 20 хувийг орон нутгийн төсвийн суурь зарлагад тооцон хянаж, Монгол Улсын 2023 оны төсөвт тусган батлаад байна. Үүнд аймаг, сумын ИТХ, ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Байгаль орчны газар, Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн захиргааны албан хаагчид багтаж байгаа юм.

Иймд Өмнөговь аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс "Нутгийн дэм" хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, ажлын баг байгуулан, тооцоо судалгааг эхлүүлжээ.

Ажлын багийн дүгнэлтийг үндэслэн төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн батлах юм. Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 4811 төрийн албан хаагч "Нутгийн дэм" хөтөлбөрт хамрагдаж байгаагийн 107 нь улс төрийн албан хаагч, 261 нь төрийн захиргааны албан хаагч, 4443 нь төрийн үйлчилгээний, гэрээт болон бусад ажилтнууд байдаг байна. 

Мөн орон нутаг өөрийн нөөц боломж, орлогын нөхцөл байдлаа ашиглан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж хуулийн хүрээнд бүрджээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.