CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээг ШӨХТГ-аас авчээ. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс тус шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Тодруулбал, ШӨХТГ-аас сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн хяналт шалгалтын хүрээнд "Сэнтрал экспресс Си Ви Эс" ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авчээ. Гэтэл Захиргааны хэргийн шүүх хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой ч шууд очиж шалгасан гэх үндэслэлээр тус шийдвэрийг хүчингүй болгожээ.
Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу, гомдлын мөрөөр хяналт шалгалтуудыг хийдэг гэж мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Урьдчилан мэдэгдэж шалгалт хийснээс...хийгээгүйн дээр биз ээ