СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-11-16

А.Азбаяр таеквондогийн ДАШТ-д тавдугаар байр эзлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Мексик улсын Гуадалахара хотод зохион байгуулагдаж буй таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эхний өдөр эрэгтэйчүүдийн -80 кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Азбаяр шагналт тавдугаар байрт оржээ.

Тэрбээр эхний тулаандаа тус жинг тэргүүлэгч, дэлхийн аварга, энэ оны Гран при тэмцээний хошой аварга, Италийн Симона Алессог ялж дуулиан тарьсан юм. Улмаар шигшээ 16-д 2018 оны Европын наадмын аварга Туркын Картал Хусейнийг мөн ялж медалийн төлөө тулалдах эрхээ авсан. Хүрэл медалийн төлөөх тулаанд Азийн клубуудын аваргын хошой мөнгөн медальт Ираны Б.Мехрантай эн тэнцүүхэн тулалдаж ялагдсанаар ДАШТ-ий шагналт тавдугаар байрт шалгарлаа.

А.Азбаяр нь хэдхэн сарын өмнө Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ Мексик улсын Гуадалахара хотноо арваннэгдүгээр сарын 13-22-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.