Ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс баруун, хангайн аймгуудаар 24-нөөс төвийн болон зүүн аймгуудын цас орж хүйтний эрч эрс чангарна. Эдгээр өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангайн уулархаг нутгаар шөнөдөө -28-30 градус, нам дор газраар -18-20 градуст хүрч хүйтэрч болзошгүйг анхаарууллаа.
/2022.11.14/ байдлаар Баян-Өлгийн баруун, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Завхан, Сэлэнгийн зарим газраар 0.0-19.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Увсын Тэс, Багануурт 19.0 см, Хөвсгөлийн Ханхад 18.0 см, Төв аймгийн Эрдэнэд 15.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Төв аймгийн Мөнгөнморьтод 14.0 см, Хөвсгөлийн Эрдэнэбулганд 12.0 см, Чандмань-Өндөрт 11.0 см, бусад нутгаар 0.0-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.