АНУ-ын иргэншил, цагаачлалын албанаас (USCIS) 2023 оны H-2A болон H-2B цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт хамрагдах боломжтой гадаадын улсуудын жагсаалтыг шинэчилжээ.
Манай улс өмнөх жилүүдэд шаардлага бүрэн хангаж оролцсон тул уг жагсаалтад үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болсон байна.
Энэхүү шийдвэр нь нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгаад буй. Манай улс анх 2018 онд H2 хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн байдаг гэж Консулын газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.